Дүр байнгын хувиралд оршдог. Дүр бол хүн. Хором мөч тутамд хүн өөрийг нь өөрчилж, хувиргаж байдаг учрал тохиолдлуудтай нүүр тулж, туулан гардаг. Баяр жаргал, гуниг шаналал, өширхөл хонзогнол, үзэн ядалт, урван тэрслэлт, ер бүхий л хэв шинжээр нөлөөлдөг тэрхүү учрал тохиолдлуудынхаа эрхээр хүмүүс цаг ямагт дараа дараагийн алхмууд руу гишгэлэн гарцгаана.